91

8 0 0
                                    

Миний амар амгалан байдлыг эвдэхээр хаанаас ч юм гэнэтхэн л чи гараад ирдэг.
Угтаа бол алга болоогүй бас нүдний өмнө гэнэтхэн үсрээд ороод ирдэггүй ч арай гэж зохицуулж, гартаа бүрэн оруулах гэж хичээж байсан жижигхээн амьдралд минь чи өөрийн гэсэн бүхнээ сануулахаар гэнэтхэн л шургалдаг.

Бусад хүмүүсийн хувьд удаандаа ордог миний амьдрах хэв маяг чамд түргэддэг гэдгийг мэднээ.
Чи миний хувьд ирээдүйгээ хамт төсөөлдөг байсан нэгнээс ирээдүйгээсээ арчиж хаяхыг хүсдэг нэгэн болж өөрчлөгдөж байхад хүртэл би чиний хувьд энгийн нэг танил чинь хэвээрээ л байдаг.

Гуйя, танил хэвээрээ л үлдье.
Энэ бүхнийг битгий гүнзгийрүүлэх гэж оролдоорой.
Би ахиад ийм их өвдөлтийг тэсч чадах эсэхээ мэдэхгүй байна.
Ингээд больцгооё гэж хэлж байгаа нь өөрөө байгаадаа итгэж ч чадахгүй нь.







.

3. False wordsWhere stories live. Discover now