33

5 1 0
                                    

Одоо эргэж ирж яах гээ вэ?
Юуг харахыг хүсээд байгаа юм?

Чамгүйгээр болгоод ирсэн өдөр хоногийг тохуурхаж, өөрийн гэсэн тодотголтой бүгдэд ахиж өөрийгөө шингээх гээ юу?
Байдаг гэдгийг чинь санаж ядан мартагнах намайг улам илүү өвтгөж, "аливээ би ийм л хүн" гэдгээ сануулчхаад ахин орхих гээ юу?
Намайг санаа зовохгүй инээж байгааг хараад, сэтгэл амар унтуулахгүй гэж, сул тал бүрийг минь сануулж, өөрийгөө үзэн ядаасай гэж хүсээ юу?

Үнэндээ, чи зүгээр л уйдаад, өөрийгөө тухтай болгох гэж эргэж ирнэ.
Харин би, арай гэж тайван амьсгалж, урагшлах гэж сарвалзаж ядахдаа ахиад л хүйтэн шорвог ус балгалж, бага багаар живнэ.

Чи ирнэ, юу ч болоогүй юм шиг л эргээд ирнэ.
Би ахиад нурна, бүхэл бүхэн оршихуй ямх ямхаар нурна.

3. False wordsWhere stories live. Discover now